2019년 10월 1일 화요일

Бүхэл үрийн амтат жигнэмэг


Бүхэл үрийн гурил бол хүний гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, биед хуримтлуулагдсан хорт бодисыг гадагшлуулна. Цагаан гурилан бүтээгдэхүүн идвэл таргална гэсэн айдастай явдаг бүсгүйчүүдэд дараах хийхэд хялбар бөгөөд амтат жигнэмэг нэн сайн тохирно.


Найрлага
• 1 аяга цөцгийн тос эсвэл маргарин
• 1 1/2 аяга элсэн чихэр
• 2 ширхэг өндөгний хутгасан бэлдэц
• 1 аяга бурам
• 4 аяга бүхэл үрийн гурил
• 1 хоолны халбага сода
• 2 цайны халбага дрожж
• чимэглэхэд 1 аяга элсэн чихэр

Хийх арга
1. Шарах шүүгээг 175 градуст халаана. Шарах шүүгээний тавцанг тосло.
2. Том саванд цөцгийн тос, 1,5 аяга сахараа хийж хөөсөртөл нь хутгана. Дараа нь хутгасан өндөг, бурам хоёроо хийж хутгана.
3. Тусдаа саванд гурил, дрожж, содоо хийж холино.
4. Гурилтай хольцоо бурамтай хольц руугаа хийж холигч төхөөрөмжөөр хутгана.
5. Зуурмагаа жижиг бөөрөнхий жигнэмэгний хэлбэртэй болгоно. Түүхий жигнэмэг бүрийг үлдсэн элсэн чихрэндээ дүрээд тавцан дээр хоорондоо 2 инчийн зайтай тавь.
6. Урьдчилан халаасан шарах шүүгээнд жигнэмэгийг 10-15 минут, дээд хэсэг нь бага зэрэг хагартал жигнэнэ. Илүү шаржигнасан амттай болгохыг хүсвэл үүнээс удаан жигнэж болно. Харин илүү зөөлөн болгомоор байвал арай бага хугацаанд жигнээрэй. Хөргөсний дараа олгоно.

Жич: Хэрэв та хүсвэл жигнэмэгнийхээ зуурмагт үзэм, эсвэл самар хийж болно.

댓글 없음:

댓글 쓰기

Бүхэл үрийн амтат жигнэмэг

↷ Бүхэл үрийн гурил бол хүний гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, биед хуримтлуулагдсан хорт бодисыг гадагшлуулна. Цагаан гурилан бү...